Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Ганхуягийг хамгаал, үнэнийг яриул, сонсголд оруул, Г.Занданшатар дарга аа!

Б.Ганхуягийг хамгаал, үнэнийг яриул, сонсголд оруул, Г.Занданшатар дарга аа!

Б.Ганхуяг юм яриад эхэллээ. Түүнийг хамгаалах ч ёстой. Яагаад гэхээр Монголын иргэн, тэр тусмаа Монголыг тоносон гэх хэргийн асуудалд холбогдон, өөрийн нь хэлсэнээр, өнөө нийгэмд тод байгаагаар ганцаараа хоригдож байгаа нь үнэний тул түүний амь нас, хэргийг илрүүлэхэд хэрэг болох хүний нь хувьд хамгаалах учиртай юм.

Б.Ганхуяг нохой нохой юм яриад л байна. Юуны өмнө шүүхэд итгэхгүй байгаагаа, тэр тусмаа өөрийн нь төгсөлтийн бололтой, Б.Халиун гэдэг шүүгчид итгэхгүй, татгалзаж байгаагаа хэллээ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэр цохож хэллээ. Солонгост зарсан уурхайн төлбөрийг надад тохох юм уу, тохвол тэгээд тохооч гэж адарч байна. Т.Аюурсайхантай хальт найзалсан, халт найзалсаны учир Т.Аюурсайхан энд сууж байгаа бол, далан зургаатай би бүгдтэй нь найз гээд хэллээ, тэднийг авчирч яллалц гэлээ.

Ерөнхийлөгчөөс бусад нь бүгд Б.Ганхуягтай яллагдах, ял тойрч ярих учиртай болж таарлаа, түүний үгээр бол, манай төр засгийнхан тэр чигтээ. Эцэггүй хүүхэд тогтооход эзэн олдохгүй бол над дээр биччихээ гэсэн гэдгээр Б.Ганхуяг жишин, над дээр бүх ялаа үүрүүлэх гэж, бичих гэж байгаа юм уу, тэгвэл тэгээ тох, гэхдээ би нэг ч хилс ял хүлээхгүй гэлээ.

Мөн тэгээд, нүүрсийг чухам би л мэднэ, намайг нүүрсээр хамхатган бариагүй, жагсаалын асуудлаар барьсан гэлээ. Б.Ганхуяг нэг үнэн юм хэлээд байгаа, нүүрстэй холбогдсон өдий төдий хүнээс зөвхөн надыг л хорьж байгаа гэсэн нь үнэн билээ.

Б.Ганхуягийн яриад байгаагаас үзэхэд, нүүрсний жинхэнэ хулгайн эзэд наранд байгаа нь ойлгомжтой юм байна. Наранд байхаар барах уу, хэвлэл мэдээллийг санхүүжүүлж байгаа юм байна, тийм учраас оруулаад ир, би яриад өгье гэж Б.Ганхуяг хэллээ.

Түүгээр барахгүй түрүүлж аль их дуугарсан нь холбогдол нь төдий чинээн өндөр шүү гэсэн. Өнөөдөр лав өндөр хүзүүтэй, үг мэдээлэл ихтэй хүн харагдахгүй нь бололтой. Тэгэхээр Б.Ганхуяг үнэн яриад байх шиг байна. Надгүйгээр яагаад нүүрсний хулгайг УИХ дээр ярих гээд байгаа юм гэж бас хэлсэн. Нүүрсийг би л мэднэ гэсэн.

Г.Занданшатар дарга аа, нүүрсээ мэддэг хүнээ УИХ-ын сонсголдоо оруулъя аа, яриулъя аа, үнэнээ олъё оо, ард түмэн ингэж уухайлж байна. Далан зургууланг нь дуудаад байна шүү дээ, Б.Ганхуяг. Х.Нямбаатар сайдаа Б.Ганхуягийг сонсголд оруулж, мэдээлэл авцгаая аа, нийтээрээ.

Есөн сарын туршид хориод байцаалт аваагүй гэж Б.Ганхуяг хэллээ. Тийм юм бол хүнийг хорих хэрэг байна уу. Хялбаршуулсан журмаар шийдүүл гэсэн гэж хэллээ. Хялбаршуулсан байдлаар шийдэх нь Б.Ганхуягийг хоригдохоос өмнө шийдэгдсэн гэхийг их олон хүмүүс явуулж байна, цахимд, нийгэм харж байгаа.

Тэд бол харин Б.Ганхуягийн хэлээд байгаа түрүүлж дуугарагсдын төлөөлөл юм болов уу. Шүүх хурал хойшилсон, Б.Ганхуягийг хамгаал, Б. Ганхуягаар үнэнийг яриул, энэ нь энэ улс орны шударга ёс, нээлттэй, ардчилсан, хүний эрхийг хангасан зарчимд нийцнэ, УИХ, Засгийн газар аа!

Б.БАЯР

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 8 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 202.9.40.6 Хариулах
    Олон жил УИХ д суусан и