Эрт илрүүлэгт иргэдийг төрсөн он, сар харгалзахгүй хамруулна
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн турш үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд ирэх нь ихэсчээ. Тэр дундаа хүүхдийн үзлэгт илүү анхаарахыг эрт илрүүлэг эхэлсэн цагаас иргэд хүссэн байна..
Одоогоор хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх багассан учир мэргэжлийн эмч нар ерөнхий боловсролын сургуулиудад очиж үзлэг хийж эхэлсэн байна.
ЭМЯ-наас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байгаа аж. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаараа сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилга мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдаж болох юм.
Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдах боломжтой.
Эрт илрүүлгийн үзлэг оношилгоо сайн хийгдэж байгааг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл буурах давуу талтайг ч онцоллоо.
Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх бүрэн боломжтойг юм.
Эх сурвалж: News.mn