М.Бадарчийн Б сорьцын хариу есдүгээр сарын 18-нд гарна
Монголын Үндэсний баяр наадмын салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний баяр наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн шинжилгээг танилцуулж, шөвгийн 32 бөхийн нэгээс допинг илэрсэн тухай мэдээлсэн.
Үйл явц үргэлжлэх хугацаанд тухайн бөх нь улсын арслан цол хүртсэн М.Бадарчаас допинг илэрсэн нь тодорхой болж улмаар есдүгээр сарын 4-нд тэрбээр Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгсөн.
Б сорьцын хариу 14 хоногийн дараа буюу есдүгээр сарын 18-нд гарна.
Ташрамд дурьдахад, М.Бадарчийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргасны дараа П.Сайнзориг "Допингийн шинжилгээг ХЗДХЯ авдаггүй, шинжилгээний хариу ч тус яаманд шинжилгээ хийсэн лабораториос шууд ирдэггүй. Допингийн эсрэг үндэсний төв сорьцыг авч, холбогдох олон улсын лабораториос тус төвд ирсэн шинжилгээний хариуг журамд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороо болох Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлдэг бөгөөд салбар хороо тухайн бөх болон олон нийтэд мэдээлдэг болно.
Допингийн шинжилгээ авах үйл явц болон хүргэх үйл ажиллагаанд энэ жил тасралтгүй хууль хяналтын байгууллага хяналт тавьсан..." гэсэн юм.
Эх сурвалж: Eguur.mn