Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт холбогдсон 11 хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш/2023.09.12/ болохоор товлогджээ. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдож байгаа бөгөөд өнгөрсөн 8-р сард 42 хавтаст хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Дээрх 11 эрхмийг 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдйщлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Эх сурвалж: Tsahiur.mn