Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр пүрэв гарагт дуусна

Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр пүрэв гарагт дуусна

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан замын хөдөлгөөнд хийж, 20 хоногийн турш тэгш сондгойгоор зорчуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал,

Наймдугаар сарын 26, 28, 30

Есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ тоогоор төгссөн

Наймдугаар сарын 27, 29, 31

Есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ тоогоор төгссөн

дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож буй юм.

Харин баасан гарагаас /2023.09.15/ тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох ажээ.

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан гэж мэдээлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)