Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Шилэн Цогоо минь шинэ төлөвлөгөөгөөр дөчин дөрвөн их наядын хулгайчийг олж тусална уу!

Шилэн Цогоо минь шинэ төлөвлөгөөгөөр дөчин дөрвөн их наядын хулгайчийг олж тусална уу!

Шилэн Цогоод сайн чанар байдаг. Иргэн Б.Цогтгэрэл иргэний зориг гаргадаг. Шилэн Цогоо баримтын араас явдаг. Иргэн Б.Цогтгэрэл нийгмийнхээ болохгүй, бүтэхгүйтэй тэмцдэг.

Өнөө өглөө гэхэд Батлангийн Г.Сайханбаярын гүйлгээг хараад сууж байх шиг байна. Шилэн Цогоо нэг намынх гээд эргэлзэж айхгүй Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг шүүмжилж байна.

Тийм, би нэг намынх, тэгээд дүү Б.Балдорж нь говийг там болгож байхад би дуугүй байх ёстой юм уу гэж ирээд ноцолдож байна. Ингэж болохгүй байгаа юмтай ноцолдох хэрэгтэй. Чойжоо сайдын дүү Б.Балдорж гэдэг хүний уурхай дээгүүр дрон нисгээд нөхцөл байдлыг судалж байгаа юм байна. Ямар стандарт нормыг зөрчиж, яаж говийг талхалж байгааг үзүүлэх нь шиг байна. “Айл баян” гэдэг уурхайгаараа айл баян сэтгэхүйг бус, арслан, аварга бөхчүүдийг л айл баян болгож, ижилсэн эх орны уурхайг цөлмөж байгаатай шилэн Цогоо тэмцэх нь шиг байна.

Монголын нүүрсийг дүү Б.Балдорж нь гаргаад, ах Б.Чойжилсүрэн нь оруулж ирдэгтэй үзнэ, нуль авлига биз дээ гээд ил тод зарлаж байна, тэрбээр. Цогоогийн энэ тэмцлийг нийтээр дэмжих хэрэгтэй.

Цогоо цаашлаад, ерөөсөө энэ нүүрсний асуудалд лавхан орох хэрэгтэй. Бид дэмжээд өгье. Дөчин дөрвөн их наядын нүүрсний хулгайг Цогоо мөрд өө. Чи баримтыг нь олж чадна. АТГ, Цагдаа, хил гаалийнхан оролцоотой гэдэг дүгнэлт гарсан гээд Х.Нямбаатар хэлээд байх шиг байна лээ.

Тэр дүгнэлтийг нь бариад, судлаад, эрээд, холбогдогчдыг нь олох хэрэгтэй, шилэн Цогоо. Шилэн Цогоо л шилбээ хавдтал явж энэ асуудлыг шийдэхэд нэмэр болж мэднэ. Х.Нямбаатар нар ч гэсэн нүүрсний хулгайн асуудалд шилэн Цогоогоо зарах хэрэгтэй. Хэрэгтэй зарчмыг нь, хулгайтай тэмцэх эрмэлзлийг нь ашиглах хэрэгтэй.

Шилэн Цогоод нам нэг их хамаагүй шиг байна. Ардын намын гишүүн нь үнэн, гэхдээ ард түмнийг тоносон Ардын намын ч бай, хамаагүй “алалцана” гэж зарлаад байна шүү дээ. Гэхдээ Цогоог Эдийн засгийн Хүрлээ сайдтай их бага сүлбээтэй гэх л юм.

Хүрлээ Чойжоо хоёр, хоёр тийш хараад, Увсыг нидэрч байгаа улс, түүнд нь Цогоо нэрмээс болж буй юм биш байгаа даа. Хүрлээ ч Ерөнхий сайд л болно гэж явдаг хүн дээ.

Шилэн Цогоо минь шинэ төлөвлөгөөгөөр дөчин дөрвөн их наядын хулгайчийг олж тусална уу! Ингэвэл иргэн Батчулууны Цогтгэрэл Их хуралд нэр дэвшихэд тотгор үл тохиолдох тун нигууртай даа.

Шилэн Цогоо  "Айл баян"-ийн уурхайг сурвалжилж нэвтрүүлэг хийсэн шигээ Нүүрсний хулгайн сэдвийг хөндөж, хулгайч "улстөрчид"-ийг илрүүлээсэй.

Б.БАЯС

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)