Тайландын нийслэл Бангкок хотод "Монгол цам" үзэсгэлэн энэ оны 10-р сарын 24-нд нээлтээ хийнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), АНУ дах Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Баяндорж нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий.
Тэдний нэг нь Тайландын алдар гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит бөгөөд тэрээр Монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнан олон улсад үзэсгэлэн гарахаар ажиллаж байгаагаа танилцууллаа.
Түүний үзэсгэлэнд 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан үзэсгэлэн”-гээ толилуулсан “Маск” ТББ-ын үүсгэн байгуулагч, Соёлын элч, цамын баг урлаач Н.Ганхуяг мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа бөгөөд “Макс үзэсгэлэн”-гээ мөн хамтран толилуулахаар бэлтгэж байгааг онцлов.
2023 оны 10 сарын 24-нд Бангкок хотод “Монгол цам” үзэсгэлэн нээлтээ хийж бүтэн сарын хугацаанд олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир энэ үеэр Welcome to Mongolia арга хэмжээг сурталчлах, Монгол цамын үзүүлбэр толилуулах зэргээр салбарын яамнаас хамтран ажиллах боломжтой.
“Монгол цам”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.