Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Цай Вэньруй: Нутаг бүр мөсөн буцлаа, монголын ард түмнийг хэзээ ч мартахгүй ээ

Цай Вэньруй: Нутаг бүр мөсөн буцлаа, монголын ард түмнийг хэзээ ч мартахгүй ээ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, бүр мөсөн манай улсаас явж буй талаараа жиргэжээ. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажилласан түүхтэй нэгэн юм.

Түүний намтрын тухайд,

  • 1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
  • 1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
  • 1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм.

Тэрбээр БНХАУ руу буцах болсон талаараа өөрийн жиргээ хуудаснаа,

Маргааш нутаг бүр мөсөн буцлаа. 30 гаруй жил монгол оронтой холбогдож суралцан, ажиллаж амьдарсан.Энэ сайхан орон зочломтгой ард түмэн тусархуу найз нөхөд надад мартагдшгүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бүхнийг хэзээ ч мартахгүй, үүрд дурсана. Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)