Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!

Бөхийн допингтоноос илүүтэй дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцъё!

Азийн зүрхэнд очоод ирлээ гэж Францис ламтан өгүүлжээ. Зургаа дахь, гурав дахь Ерөхийлөгчдөд маань талархжээ. Ноён У.Хүрэлсүх, Н.Энхбаярт гэж цохон талархжээ.

У.Хүрэлсүх энэ айлчлалыг зохион байгуулах үүрэгтэй. Ингэх ёстой. Сайн байна. Н.Энхбаяр ч ингэх ёстой. Ийм ачлалыг улсдаа үзүүлэх учиртай.

Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сахал Должингийн Эрдэнэбилэгтэй, газрын ховор элемэнттэй холбоотойгоор цуу сураг гарч байна. Өөрөө үгүйсгэж байх шиг байна. Сэдэвгүй болоо юу гэх байдлаар адарч.

Шууд нээлттэй хэлэх хэрэгтэй. Газрын ховор элемэнтийн асуудлаар ямар ахиц, ямар итгэл үнэмшил байдгаа хэлэх хэрэгтэй. Эргэлзээг энэ тохиолыг далимдуулаад тайлчих хэрэгтэй. Энэ ховор эрдэнэ нь дэлхийд хэрэгтэй нь нэн тодорхой байна. Украйнд яваад зургаа тавьдаг шигээ л хэлчих хэрэгтэй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн, улс орныхоо байр суурьтай яаж нэгтгэж болох учир гаргалгааг ярьчих хэрэгтэй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдод ажиллахад нэг иргэн Э.Болормаа даргыг түүхий тарвас гэж. Түүхий ч тарвас биш л дээ. Болж яваа л тарвас гэж ойлгогддог. Энэ улс оронд зөв тийш явж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй.

Нэн ялангуяа мөс зүсэн тэмүүлэгсдийг, тэр тусмаа эмэгтэйчүүдийг дэмжих ёстой. Тэр өөрөө түүхий тарвас гэж ойлгож байгаа иргэнд, болсон, болох тарвас гэдгээ л ойлгуулах хэрэгтэй. Нотлогдох хэрэгтэй. Газрын ховор элемэнт гарцаагүй хөгжлийн нэг үндэс гэдгээр асуудалд хандах учиртай.

Улсын наадамд түрүүлсэн бөх осолд оржээ. Улс оронд хэрүүлийн, хэл амны гай их байх шиг. Тэр бөх тэгж сэтгэлээр унаад сүйдэж болохгүй. Барилдсан болохоос боймлуулаагүй. Татварын өрөнд ороогүй. Уужуу байх учиртай. Гэхдээ байна аа, улс оронд уруудан байгаагийн, унхиагүй байгаагийн илэрхийлэл энэ бөхийг тойрсон асуудлаар илэрхийлэгдэж байна.

Допинг хэрэглэсэн гэх. Яг үнэндээ нэг хүн допинг хэрэглээ л биз. Түүний л асуудал. Харин ард түмнээ баясгахдаа агуулгын хувьд допингтой байсан бол буруу. Гэхдээ яг үнэндээ өнөөдөр эрх мэдлийн допингтой, мэдээлэлд ойр, эрх ашигт дөтөөрөө допингодсон улс төрчдийн асуудал л энэ улс оронд заналхийлж байна.

Эрх мэдлийн допингтонгууд л энэ улс орныг самарч байна. Дөчийн дөчин их наядын хулгай хийсэн хүмүүсийн дэргэд Бадарчийн допинг юу юм бэ. Хохирогч үнэмлэхүй бус. Тиймээс дөчин дөрвөн их наядын допингтонгууддаа хариуцлага тооцоё. Энэ л чухал.

Улс оронд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнээр амаргүй зүйлс их байна. Ачлалтай зүйлс бас байх. Харилцаа холбооны Н.Учрал Эстонид оюуны бүтээгдэхүүн экспортлох боломж, зөв тогтолцоо эрэлхийлээд явж байх шиг байна. Оюун санаа, оюуны бүтээгдэхүүн бол дөчин дөрвөн их наядаар хэмжигдэхгүй бүтээгдэхүүн л дээ, үнэндээ.

Үнэн төгөлдөр оюун ухаанд допинг хэрэггүй.

Б.БАЯР

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 16 Хаха 2 1 Буруу 3 Гайхмаар 3 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • soliorood bgaarai • 1 жил - 202.21.108.36 Хариулах
    hevlen niitleh erh chuluug tagnuul tsagdaa hynaltadaa avah estoi.ene metiin setguulch nertei hulsnii hulgachuudiig horij shalgaj yliig ni uguh estoi..darga naraa muuldag zan mongol hund bdaggui.durgui hurchihlee.jiriin ard tumen bid nar Ardiin Namiin Darga naraa shutej hairlaj yvdag.bas buh buhchuudiig horij shalga.doping hereglesen bol shuud nasaar ni barildah erhiig has shorond hii.harin Darga bolon mungutei humuusee 1 udaa tsagaatgah estoi.ard tumnii ug shuu..
  • C • 1 жил - 66.181.161.204 Хариулах
    Nuursnii 44n ihnaydiin hulgaich nar todorhoi l bn ih hural saidaas salahgui bga uhen hatan zutgeed bga har hulgaichuud tolgoilogchid n deer n suuliin 10garui jiliin 3n ondorlog deer n hil gaali tsagdaa hyanaltiin darga nar gd l hulgaichuud n belen bn bas huuli hyanaltiinhan bn