Нохойд хазуулсан эмэгтэйд тусламж үзүүлээгүй жолоочид хариуцлага тооцно
2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 45 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад хот Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазсан. Энэ үед 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй талаарх мэдээлэл, бичлэг түгсэн.
Бичлэгийг тухайн эмэгтэйн гэр бүлийн хүн нийтэлж, хэрвээ энэ жолооч тусалсан бол бага хохирол амсах байсан, мөн тус хүргэсэн залууст баярлалаа гэсэн юм.
Харин аймгийн засаг дарга Р.Сэддорж "Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ.
Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ." гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Eguur.mn
тэр жолооч машиныхаа сигналыг нэг дархад л нохойнууд зугтах байлаа.Ямар сэтгэлгүй хүн чанаргүй хүн бэ.Эх эцэг нь яаж хүмүүжүүлээ вэ.харамсалтай пм