Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Ганбат: Монгол ардын намын хэдэн дарга нар хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна

Д.Ганбат: Монгол ардын намын хэдэн дарга нар хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “2023 оны төсөв хэлэлцэх үед АН удаа дараа шаардлага тавьж байсан. Сүүлийн зургаан жилд байнга алдагдалтай төсөв баталж байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол Улсын төсөв гурав дахин нэмэгджээ. Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу? гэвэл үгүй. Хуучин хоёр хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүний нэг нь ядуу болсон.

2023 онд 1.4 их наядын алдагдалтай төсөв баталлаа. Төсөв батлахад миний бие оролцоогүй. Хууль ёсны дагуу дараагийн нэг зам үлдсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, 2023 оны төсвийг бүхэлд нь хориг тавих шаардлага хүргүүлнэ.

Төсөв хэлэлцэж байх үед би байр сууриа илэрхийлсэн. Энэ төсөв ард түмнийг ядууруулсан, эрх баригчдыг бялууруулсан төсөв байна. Би анхнаас нь чуулганд суувал энэ төсвийг зөвшөөрсөн болно. Тийм учраас татаж аваад, ард түмний шаардлагад нийцсэн төсөв оруулж ирэхийг сануулсан.

Олон улсын байгууллагуудын дүгнэлтээс харахад Монгол Улсын эдийн засаг хүнд байх нь ээ, ялангуяа ард түмнийх нь хувьд. Гэтэл Монгол ардын намын хэдэн дарга нар хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна. Хар л даа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ. Тэрийг нь бид хараад гайхаад сууж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)