Төр, хувийн хэвшлийг хослон "баригч" - Төрийн сайд, Группын ерөнхийлөгч Чойжоо
Баттогтохын Чойжилсүрэн их ухааны эр гээд бичигдэж байна. Нэгэн биенд ахдам УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группын Ерөнхийлөгч гэх хувь хувьсгалын гурван ажлыг өлхөн хийж яваа хүн дээ. Түүний удирддаг группын охин компаниудын тухай мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу?
Мань эр шиг төрийн ажил хийж буй ч хувийн ажил нь "гялалзаад" байдаг хүн төрд цөөн биз. Чойжоо сайд коксжсон нүүрс түлүүлнэ, утаа бууруулна гээд байсандаа хүрч байх шиг байна.
Чойжоо сайд коксожсон нүүрс түлүүлнэ, утаа бууруулна гээд байсандаа хүрч байх шиг байна. Зуун далан долоон тэрбумаар нүүрс их авахаа болиод арай багасгаад авах нь шиг байна. Ядарсан ард түмэнд яаж уллахаа Б.Чойжилсүрэн нар яг таг тооцож байна.
Дасгаж, давчдуулж байгаад л хийж байна. Хан-Уул дүүргээс эхлээд Дарханы хорин долоон мянган өрх ямар ч гэсэн Чойжоогийн коксожсон нүүрсний туршилтад орох нь тодорхой боллоо.
Монгол ялна гэдэг уриа байдаг. Гэвч Монгол удаа дараа ялагдсаар байгаа. Энэхүү коксожсон нүүрсний асуудал бол бүрэн ялагдал мөн. Урд хилээр гаргаснаа тэнд нэмүү өртөгжүүлээд авч байгаагаараа үнэн ялагдал мөн шүү дээ.
Б.Чойжилсүрэнд ялагддаггүй юм байдаг. Барилга нь ялагддаггүй. Монголоор дүүрэн, нийслэлээр дүүрэн өрөгддөг. Өрөгдөөстэй. Увс аймагт энэ хүн нэр дэвшээд үргэлж ялдаг. Увсынхан харин үргэлж ялагддаг. Яагаад ялагддаг вэ гэхээр хөгжил дэвждэггүй, хөрөнгө өөдөлдөггүй.
Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёрын улс төрийн дайн, хайргүй халамж хоёрын үрээр энэ аймгийнхан бүрэн туйлдсан. Энэ хоёр хүний харшилдаан аймгийн засаглалыг утгагүйдүүлж, эдүгээ тус аймагт бие даагчид болоод ардчилсан чигтэй хэдэн нөхөд засаг барьж бантанг хутгаж байна. Бие даагчдын арми нь Чойжоогийнхон.
Чойжоо Хүрэлбаатартаа ялагдах төлөв аймаг дахь хүчний харьцаандаа үүсэхээр хэсэг бие даагчдыг санхүүжүүлэн тойлоод аймгийн Засаг бариулах ажилд оролцчихож байгаа юм. Ингээд аймгийн засаглал армаг тармаг, албага салбага болчхож байгаа юм. Чойжоо Хүрлээ хоёр ингэж энэ аймгийг баллаж байгаа.
Засаг дарга Ч.Чимэд гэж хүн байх. Үргэлж л хууль хүчин, шүүхэд дуудагдаастай. Аймгийн дарга ийм байж болохгүй. Авлига хээл хахуул, үл бүтэхийн үнэртэй агуулгаар үргэлж илэрхийлэгддэг энэ дарга бол үнэндээ Чойжоо Хүрлээ нарын хамтын бүтээл, ангаахай.
Хурлын дарга нь бас нэг бие даагч байх. Нэг л их Ч.Хүрэлбаатартай ноцолдсон нөхөр. Бас ангаахай. Ийм ангаахай нар Увс аймгийг, аугаа их Юмжаагийн Цэдэнбалын нутгийг хөгжүүлэхгүй.
Ч.Хүрэлбаатар өөрийгөө Ю.Цэдэнбал гуайг орлох хүнээр ойлгогдуулдаг гэдэг. Баттогтохын Чойжилсүрэн аягүйдвэл Жамбын Батмөнх гуайгаар өөрийгөө төсөөлдөг биз. Гэвч Юмжаагийн хүү, Жамбын хүү хоёр бол цолгорсон удирдагчид байлаа. Эх орон ард түмэндээ эдгээр нөхөд шиг хэзээ ч хандаагүй. Үнэн байсан. Том байсан.
Эдгээр нөхөд тэдний чигчийнд үгүй дээ. Ч.Хүрэлбаатар эдүгээ Б.Заяабал гэдэг “морийг” Увсад дэвшүүлэхээр тойлж байгаа гэх. Татварын дарга нөхөр бий байх. Чойжоо сайд Хан-Уулыг сахих янзтай. Гурав, түүнээс дээш УИХ-д суугсдыг Улаанбаатарынхан сонгохгүй гэж байгаа юм билээ . Аргагүй дээ, нүхэн жорлонтой Улаанбаатарчууд хорин жил эднийг юу хийх нь вэ гэж харлаа. Утаа байдгаараа, харин дөчин их наядын нүүрсний хулгайтай эрх баригчдаа хараад сууж байгаа ард түмэн.
Увс аймгийг эдгээр хүмүүс хөлдөө чирч байна. Увсад дээш эрэмбийн хөгжил алга. Харин Хотгор шанагыг зарсан хүмүүстэй л байгаа аймаг. Тэднээ залаад л. Увс үргэлж ялагдаж байгаа, амьдралын чанараар. Энэ утгаараа Чойжоо Хүрлээ хоёр Увсыг “ялагдуулж” байгаа.
Одоо Увсчууд тэдэнд итгэж сонгодгоо болих хэрэгтэй.
Б.БАЯР
Эх сурвалж: Amlalt.mn