Шүгэл үлээсэн цагдаа О.Цэлмэг шилжиж, томилогдох хүсэлтээ өгчээ
Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүй хассан, суутгасан мөн өөрийнх нь утасны орох, гарах ярианы түүхийг албан тоот боловсруулж авсан зэрэг асуудлыг илчилж, шүгэл үлээсэн.
Нийтэд ил болгосон асуудлаар ЦЕГ-аас ажлын хэсэг гаргаж, Булган аймгийн цагдаагийн газар ажилласан.
Үүний дараа О.Цэлмэгт санд алдаатай мэдээлэл оруулсан, эрүүгийн тасгийн гэмт хэргийн илрүүлэлт муу байсан гэх мэт үндэслэлээр хассан цалингийн 10 хувь, байгууллагын гаднах довжоо шат янзлах утгаар суутгасан нэг өдрийн цалин 93,600 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.
Мөн энэ үеэр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг өөр газар шилжин томилогдох хүсэлтээ өгчээ. Харин утасны орсон, гарсан ярианы түүхийг гаргуулж авсан үйлдлийг АТГ үргэлжлүүлэн шалгах аж.
Эх сурвалж: Eguur.mn