Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Эрдэнэ: 2023 оны төсөв улс орны нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдалд суурилж чадсангүй

С.Эрдэнэ: 2023 оны төсөв улс орны нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдалд суурилж чадсангүй

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих талаар шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ “2023 оны улсын нэгдсэн төсвийг батлах асуудал сүүлийн хоёр сарын хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Бид төсвийн боловсруулалтын талаар эрх баригчидтай ойлголцох, иргэдийн саналыг тусгах, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсох тал дээр анхаарч ажилласан.

Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас боловсруулж, баталсан 2023 оны төсвийн төсөл шаардлага хангахгүй байна. Улс орны нийгэм, эдийн засгийн бодит нөхцөл байдалд суурилсан төсөв болж чадсангүй.

Ардчилсан нам 11 дүгээр сарын 11-нд таван зүйл бүхий шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Тиймээс бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлага хүргүүлж байна.

Бид олон удаа шаардлага тавьсан. Сүүлийн үед эрх баригчид шаарлдлагыг хүлээн авах бус өөр нэгэн сенсацитай мэдээгээр асуудлыг дарж байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)