Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Г.Тэмүүлэн: 2023 онд хөрөнгө оруулалтын коджилтын системийг нэвтрүүлнэ

Г.Тэмүүлэн: 2023 онд хөрөнгө оруулалтын коджилтын системийг нэвтрүүлнэ

2023 оны төсөв батлагдсантай холбоотойгоор Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн тухай хуулинд барилгын салбар, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах хэд хэдэн өөрчлөлт орсон.

Улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлын дуусах хугацааг гурван жилээр тогтоохоор шийдвэрлэсэн.

Мөн ирэх жилээс төсөвт тусгагдаж байгаа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлыг дахин давтагдашгүй кодтой болгоно. Одоогоор зөвхөн хуулийн дугаараар явж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын коджилтын системийг нэвтрүүлж, хяналтын системтэй уялдуулна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)