Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэгчээр...

"Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэгчээр...

Завхан аймгийн Сантмаргаз суманд алтны уурхай эхлүүлэхээр хэсэг хүмүүс очсон нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, иргэдийг төрөл бүрээр ятгаж, үйл ажиллагааг эхлүүлэхээр зэхээд байгаа аж. “Чулуун цаг” нэртэй тухайн компанийн удирдлагууд гэх хүмүүс нь монгол түмний хайрлан хүндэтгэдэг бөхчүүд буюу Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Чимэдвандан нар ажээ.

Сантмаргаз сумын нутаг нь хэдэн мянган жилийн түүхтэй эртний сүг зургууд, буга согоот Хадтай, Хүнгүй Галуутайн гол, мөн дуунд мөнхлөгдсөн хоёр Маргаз уул, Баяннуур нэртэй цэнгэг нууртай байгалийн үзэсгэлэнт нутаг юм. Ийм л учраас нутгийн иргэд газар нутгаа унаган төрхөөр нь хадгалан үлдэхийн тулд нэгдэж эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)