Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

"Акуа гарден"-аас байр захиалсан иргэдийн хохирлыг төсвөөс шийднэ

"Акуа гарден"-аас байр захиалсан иргэдийн хохирлыг төсвөөс шийднэ

“Акуа гарден” хотхоныг нураах шийдвэрийг НЗДТГ-аас /2023.08.31/ танилцуулж байна.


Хотын орлогч дарга Ж.САНДАГСҮРЭН:

-“Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн. Хэнчээн иргэдийн хохирол байгаа талаар уулзалт хийсэн.

Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх.

Гэхдээ мэдээж хохирлыг барагдуулж төрийг хохиролгүй болгох ёстой. Байгаль орчны дүгнэлт гарсан. Тиймээс аж ахуй нэгжүүдэд ижилхэн хандах ёстой.

Миний хувьд ч гэсэн 24 давхар барилга нурааж байсан тохиолдлыг Монголд хараагүй. Мэргэжлийн байгууллагуудад хандаж шийдвэрлэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)