Т.Аюурсайхан өөрийгөө нүүрсний хэрэгт ямар ч хамаагүй гэнэ, Л.Энхболд юу яриад байна!
“Хамгийн түрүүнд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнө нь ч удаа дараа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогссон. Ингэхдээ олон дайсан хураасан байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Зохион байгуулалттайгаар энэ асуудлыг өндөр авахууллаа. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг ил тодоор харах байх гэж итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг би одоо ороод нээлттэй тавина. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн байгууллагуудад итгэж байгаа. Нэг талаар замхраад байсан нүүрсний сонсголыг Х.Нямбаатар сайд өөрөө ахалж ойрын хугацаанд зохион байгуулах юм байна. Үүн дээр ч талархалтай хандаж байна” гэж Төмөрбаатарын Аюурсайхан хэлжээ, өчигдөр, шүүхийн үүдэнд.
Нүүрсний хэрэг хулгайд ямар ч холбоогүй гэжээ. Юуны өмнө гэж байгаад хэлж. Түүний дүүгийн өмгөөлөгч хурал хойшлуулах хүсэлт тавьсанаар хурал хойшлогдож. Гэвч Т.Аюурсайхан цаг алдалгүй, ил тод, нээлттэй хурал явуулж, шүүхээр дэнслэгдмээр байгаагаа хэлж. Зохион байгуулалттайгаар түүнийг хэлмэгдүүлж байна гэж хэлж. Үнэн мөнийг ард түмний адил олмоор байна гэж.
Эдгээр үгээс нь үзвэл Т.Аюурсайхан огт буруугүй мэт ээ. Тэр бас нэг өгүүлбэр хэлсэн гэгдээд байгаа. Намайг энэ хэрэгт хэрэв үнэхээр хутгаж байгаа бол үлдсэн насаа МАН-ы хулгайчдыг нийгэмд илчилэхэд зарцуулна гэсэн агуулгатай. Энэ үгийг үнэхээр хэлсэн бол үүнийгээ шүүхэд яг ингээд хэлээсэй.
Саяхан “Өдрийн сонин”-нд Б.Энхболд гээд УИХ-ын гишүүн байсан хүн , нүүрсний хулгайн жинхэнэ эзэн, бүлэглэл задрахгүй, гарахгүй байна гэж ярьсан харагдсан. Б.Ганхуягийн үг, Б.Энхболдын үг, Т.Аюурсайханы байр сууриуд цаагуураа огтлолцоод л байна даа.
Хөвсгөлд болсон улс төрчдийн уулзалттай ч дам “холбогдоод” байна уу гэж харагдахаар. Т.Аюурсайхан үнэнийг ярьж мэдэхээр л цаг үед ирсэн шиг.
Б.ГАЛ
Sanuulga.mn