Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй 11 яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй 11 яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй "Нүүрсний" гэх 11 яллагдагчид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагт болно.

Энэ 11 хүнийг Нийслэлийн прокурор Ц.Шагдар, Д.Даваадорж нар яллаж, 23 өмгөөлөгч өмгөөлж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-2-оор

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Хэрэв шүүхээс түүнд ял оноосон тохиолдолд УИХ-ын гишүүнээс чөлөөлөх юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал асан Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 21.2-1-ээр

21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй 11 яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)