Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

НҮҮРСНИЙ гэх асуудал мандсаны нэгэн жилийн ой айсуй. Гэтэл бид...

НҮҮРСНИЙ гэх асуудал мандсаны нэгэн жилийн ой айсуй. Гэтэл бид...

Өнгөрөгч оны 12 дугаар сард бид НҮҮРСНИЙ гэх их хулгайн үнэн мөнийг ухаж, улс төрчдөөс хариуцлага нэхэн томоохон тэмцлийг өрнүүлсэн. Боломжоо хулгайлуулсан иргэд бухимдсан, уурссан, ойрын үед үзэгдээгүйгээр нэгдэж, улс төрчдийг ацан шалаанд оруулсан. Үр шим нь ч их багын зэргээр гарсан гээд хэлэхэд хилс болохгүй биз.

АТГ-аас НҮҮРСЧИН хэмээн 17 хүний нэрийг цоллож байв. Тэдний дунд нэлээдгүй олон улстөрч багтаж байсан ч нэг нэгээрээ цагаадсаар өдгөө гэм үүрэх нь ховор болов. Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүн шалгуулна гэж бүрэн эрхээсээ түдгэлзсэн ч өнөөг хүртэл эрх чөлөөтэй, цагаан нэртэй хэвээр л. Т.Аюурсайхан бүр заналтай үг дайгаад парламентийн танхимаас гарсан. Нөхдөө сүрдүүлсэн, ард түмнийг ч “доромжилсон”. Тийн атал тэрбээр хариуцлагаас ангид явсаар л..

Уг нь нүүрсний гэх асуудалд нухацтайгаар хандана гэж Ерөнхий сайд ам, өчгөө өгсөн. Улмаар Засгийн шахалтаар НҮҮРСНИЙ гэх түр хороо байгуулагдаж, нээлттэй сонсгол явуулах үүрэг авсан ч тэр нь албажсангүй. Бараг зарим шалтгаанаар зориуд албажуулсангүй. Өнөөдөр энэхүү Түр хороог дахин эмхэлж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар даргаар нь цохогдож байх шиг байна. Шуурхай ажиллаж, уг хэргийн тос усыг ялгана гэлээ. Хэлсэн шигээ байна л гэж найдъя, итгэе.

Нүүрсний гэх хулгай өрнөсөн нь үнэн үү гэвэл үнэн. Тодорхой тооны хүмүүс нэр, үйл холбогдсон уу гэвэл холбогдсон. Тийн атал өдгөө хүртэл тодорхой үр дүн гараагүй, хариуцлага гэх зүйл албажаагүй байгаа нь туйлын харамсам. Манай хууль, шүүхийнхэн хүртэл энэ хэрэг дээр туйлын болхи байгаа. Ард түмэн шүүмжлээд, аа бас чадлаараа шахаад л байгаа.

Одоо бид НҮҮРСНИЙ гэх энэ асуудлыг нэг талд нь багтаах цаг эрхгүй болсон. Тэгэхгүй бол горьгүй нь. Тодорхой үр дүнд хүрэлгүй, хаа хаанаа хий дэмий хашгичиж явсаар л нэгэн оныг үргүй элээх нь. Түмний тэмцсэн шалтгаан ч ХОГ болох нь...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)