Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлжээ

О.Цэлмэгийн мэдээллийн дагуу шалгалтыг эхлүүлж, Булган аймгийн цагдаагийн даргыг ажлаас чөлөөлжээ

Булган аймгийн цагдаагийн албан хаагч, ахмад О.Цэлмэг аймгийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар илчилсэн. Энэ дагуу ЦЕГ-ын дэд дарга П.Оростогтоогоор ахлуулсан ажлын хэсэг гарч, газар дээр нь шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. 

Эхний ээлжинд Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ганбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүйгээр цалин хассан, суутгасан гэх мэт асуудлуудыг шалгаж тогтоох, шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэгийг ч мөн журам, дүрэм биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох аж.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 20 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 66.181.160.7 Хариулах
    Угаасаа л мөнгө татаж ажлын байрны засвар үйлчилгээг хийдэг байгууллага .Утс