Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож эхэлжээ

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож эхэлжээ

Дэлхий даяар цар тахал гарсантай холбоотойгоор “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталснаар таван удаа зээлийн төлөлтийг хойшлуулсан билээ. Харин хуулийн хэрэгжилт 2023 онд дуусгавар болсонтой холбоотойгоор иргэд тохирсон хуваарийн дагуу зээлээ төлж эхэлсэн. Ингэснээр ипотекийн зээл олголт нэмэгдэнэ хэмээж байсан ч он гарснаас хойш Монголбанк ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээ зогсоож, ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэн өгсөн. Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг хариуцуулснаар зээл олголт удаарширч байсан бол энэ сараас ипотекийн зээлийг хэвийн олгож эхэлжээ. Иймд арилжааны банкуудаас ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа эсэхийг тодрууллаа.

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож эхэлжээ

Голомт банк: Зээл олголт одоо л хэвийн болж байна. Гэхдээ өмнө нь орон нутагт зээл хэвийн олгож байсан. Харин нийслэлд хүсэлт гаргагч нь хэт их байсан учраас бага зэрэг удаашралтай явж ирсэн. Одоогоор зээлийг 10-12 сарын дотор гаргаж байна.

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож эхэлжээ

Хаан банк: Зээл хүсэгчдийн хүсэлтийг тасралтгүй авч байна. Манай банкны хувьд дараалал маш их байгаа. Өнөөдрөөс зээлийн эх үүсвэр ирээд хуваарилалтыг хийгээд явж байна. Зээл гарах хугацааны хувьд сарын дотор багтаж гарч байна.

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож эхэлжээ

Хасбанк: Зээлийн хүсэлтийг авч байгаа. Өнгөрсөн тав дахь өдрөөс зээлийг хэвийн олгож эхэлсэн. Зээл гарах хугацааны хувьд тэдэн сар гээд шууд хэлж болохооргүй байна. Хүсэлт гаргагч хүн бүр өөр өөр хугацаанд гарч байна. Гэхдээ дунджаар хоёр сарын дотор зээлийг гаргаж байгаа. Харин дарааллын хувьд манай банк харьцангуй бага байгаа. Эмч, багш нарын зээл сайн гарч байна гэсэн зүйл байхгүй. Тодорхой зээлийн хүсэлт өгсөн он цагийн дарааллаар нь зээлийг олгож байна.

Ийнхүү ипотекийн зээлд хамрагдахаар олон сар хүлээсэн иргэдийн хувьд зээлийн хүсэлтээ харилцагч банкиндаа гаргаж болохоор боллоо.

Ташрамд дурдахад, манай улс 2013 оноос эхлэн ипотекийн зээл олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зургаан их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүний 4.3 их наядыг Монголбанк, 300 тэбум орчмыг Засгийн газраас, 400 тэрбумыг арилжааны банкнаас олгожээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)