Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Иргэдийн 75 хувь нь автобусаа шинэчилбэл, машинаасаа татгалзана гэжээ

Иргэдийн 75 хувь нь автобусаа шинэчилбэл, машинаасаа татгалзана гэжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо таван гол ажил төлөвлөн ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 85 хувь нь хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

Иргэдээс судалгаа авахад автобусаа шинэчилж, сайжруулбал автомашинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэж 75 хувь нь хариулжээ.

Иймд төсөвт 272 тэрбум төгрөг суулгаж, БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан, нийт 810 шинэ автобус оруулж ирж, иргэд үйлчлүүлэх сонирхол нэмэгдэнэ гэж үзжээ.

Түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд автобусыг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Тийм учраас,

  • 3,4 дүгээр хороолол-Шархад \хойгуур\
  • 7 буудал-Сүхбаатарын талбай
  • Яармаг – Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах боломжтой гэж дүгнэжээ.

Эх сурвалж: Eguur.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)