Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Цагийн өнгө солигдохгүй юм шиг аашилдгаа хэзээ болих вэ бид...

Цагийн өнгө солигдохгүй юм шиг аашилдгаа хэзээ болих вэ бид...

Цагийн өнгө солигдохгүй юм шиг аашилдгаа хэзээ болих вэ бид...

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Нийслэлийн хөл хөдөлгөөн илтэд нэмэгдэж, эрдмийн үйлд яарсан залуус, хүүхдүүд, тэднийхээ бэлтгэлийг базаан хөлхөлдөх эцэг, эхчүүдийн “давалгаа” ширүүн байна. Жилийн жилд л ийм байдаг. Жамтай юм жамаараа гэдэг шиг л.

Гэтэл манай нийслэлийн удирдлагууд ийм нөхцөл байдлыг мэдсээр атлаа л энэ зун ихээ хойрго байцгаасан бололтой юм. Тийм тал олон зүйл дээр ажиглагдаж, нотлогдож, шүүмжлэлд өртөж байна. Манай Монголчууд дэлгэр цагт найрлаж, наадамлаж, сэтгэлийн цэнгэл хөөх дуртай хүмүүс. Тийн тал руугаа хэтэрхий хэлбийгээд намрын хэргийг умартчихдаг. Цагийн өнгө солигдохгүй юм шиг л аашилдаг. Юу үнэн, тэр үнэн.

Наад захын жишээ гэхэд л Түгжрэлийн асуудлыг бүрмөсөн хаячихсан. Саяхнаас л эргэн сөхөж, сайн шийдэл олсон нь ТЭГШ, СОНДГОЙ болж таарав. Түгжрэлийн сайдаас иргэд ам асууж, элдэвлэж байна. 400 тэрбумын дэнчинтэй “төгс шийдлийг” нь “биширч, бахдаж” сууна.

Түүгээр ч зогсохгүй өөр олон ч жишээг дурдаж болно. МУБИС-ийн урд тал, Төгөлдөр төв орчмын  явган хүний зам, туслах замыг шинэчилж байгаа харагдана билээ. Хамгийн эгдүүцмээр нь оюутнууд ид “буцалж” буй хөл хөдөлгөөний үеэр шүү. Эртхэн тордчихож болохоор л байсан даа уг нь. Цаг хугацаа хангалттай л байсан. Гэтэл заавал ийм цагтай давхцуулаад “заваарч” байгааг үзэхэд хотын удирдлагууд иргэддээ “хонзогносон” мэт л санагдах...

Бид чухамдаа цагийг нь тулгаж аливаа ажлыг хийдэг, оромддог, эсвэл үр дагаврыг нь бодитоор мэдэрч, хохирч, шогширч байж л ухаардаг байдлаасаа хагацах хэрэгтэй байгаа юм. Энэ зуны үерийн хэрэг ч үүнийг нотлоод өгсөн дөө. Урьдчилан харах, урьдчилан сэргийлэх, урьдаас бэлтгэх гэдгийг л төгс нутагшуулмаар.

Намар болноо гээд зунаас л идэвхийлдэг баймаар. Наанадаж хотын өнгө төрхтэй холбоотой жижиг сажиг ажлуудаа хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө амжуулчих л хэрэгтэй шүү дээ.  Тийм л чанар, бодлого бидэнд дутагдаад байна. Тиймгүйгээсээ болоод л бид дэлхийн хөгжлөөс хоцроод байна...Хойно алхаад байна...  

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)