Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Таван толгой төмөр зам” компани Захиргааны дарга М.Гансэлэмийн хамаарал бүхий этгээдүүдээр “дүүрчээ”

“Таван толгой төмөр зам” компани Захиргааны дарга М.Гансэлэмийн хамаарал бүхий этгээдүүдээр “дүүрчээ”

“Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэгчийн үлгэр Таван толгой төмөр зам ХХК дээр биелэлээ олж, удирдлагын багт шинээр очигсод Засгийн газраас эхлүүлсэн “шүүр” ажиллагааны нэр хүндийг унагаж, өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлэх нэрээр мэргэжлийн инженерүүдийг хавчиж гадуурхаж, ажлаас халж, гудамжинд гаргаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.

“Тавантолгой төмөр зам ХХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулсан. Богино хугацаанд БЭТ үр дүнтэй ажилласан ч Зам тээврийн хөгжлийн сайдын нэрээр томилогдсон ТТТЗ компанийн Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм гэгч нөхөр сайдынхаа нэрийг барьж байгууллага дотроо дураараа халаа солио хийж эхэлсэн байна.

Тэрбээр мэргэжлийн инженерүүдийг ажлаас нь халаад зогсохгүй “дараагийн ээлж хоолондоо орно” гэдэг шиг мэргэжлийн бус хүмүүсийг албан тушаалд томилж, ирээдүйд Монгол улсыг “тэжээх” Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ-г мэргэжлийн бус хүмүүс голцуу хянаж, удирдаж ажиллаж байна. Үүний үр дүнд элдэв эрсдэл гарч, эд материалын хохирол улсад учирвал хэн хариуцах вэ?

Монгол Улсын засгийн газраас улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй боловсон хүчин болох инженер техникийн ажилтнуудыг гадаад дотоодод бэлтгэх төлөвлөгөө боловсруулж байхад Төрийн өмчит нэг компанийн удирдлагууд нь засаг төрд хэрэгцээтэй  тусгай мэргэжлийн чадварлаг инженерүүдийг “миний багийн хүн биш” гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээ хийж, гудамжинд гаргаж байна. Тэд ШҮҮР ажиллагаагаар далимдуулж олон мэргэжлийн инженерүүдийг ажлаас нь ингэж чөлөөлсөн аж. Тэдний оронд өөрсдийн хамаарал бүхий мэргэжлийн бус хүмүүсээ тавьж мэргэжлийн компанийн хөгжлийг доош татаж байгаа удаа дараагийн үйлдлийг  дараах баримтаар нотлон харуулья.

1. ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын сайн дүү гэх М.Гансэлэм /Нийслэлийн захирагчийн ажлын албанд хэлтсийн  даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн/ нь ТТТЗ компанийн Захиргаа удирдлагын газрын даргаар томилогдоод олон мэргэжлийн хүмүүсийг ажлаас нь гаргаж өөрийн хамаарал бүхий хүмүүс, найз нөхдөө төрийн албаны болзол шалгуурыг үл тоон удирдах албан тушаалд томилсон байна.

Тухайлбал, Шихихутаг дээд сургуульд  нэг ангид хамт сурч байсан  найз болох Мөнхбаярыг Таван толгой төмөр зам компанийн ЗТХЧ төмөр зам хариуцсан хэлтсийн ахлах мэргэжилтнээр, найз хуульч Анхбаярыг ТТЗ ерөнхий инженерээр /Анхбаяр нь инженер бус, наад захын инженерингийн тухай огт ойлголтгүй гэдгийг ТТТЗ компанийхан толгой сэгсрэн ярьж байна/ 2023 оны 6 сард тус тус томилсон байна. Үүнийг нотлох тэдний нэг сургууль төгссөн төгсөлтийн баяраараа хамт авахуулсан фото зургийг та харж болно. 

2. Захиргааны дарга М.Галсэлэмийн дараачийн томилгоо болох ТТТЗ компанийн хүний нөөцийн  хэлтсийн даргаар 2023.02 сард томилогдсон Ариунтуул гэгч эмэгтэй нь мөн М.Гансэлэмийн хамаарал бүхий этгээдийн нэг, түүнтэй хамт нэг ангид сурч байсан бөгөөд тэрбээр хүний нөөцийн ямар ч  мэдлэг чадваргүй нэгэн аж. Тэрээр мэргэжлийн инженерингийн компанид байгуулагдсан цагаас нь үр дүнтэй ажиллаж, олон ажлын хойно гарч чадсан инженер залуусыг ажлаас нь халж сольж эхэлсэн байна. 

Та бүхэнд харуулж буй дараах зурагт Хүний нөөцийн хэлтсийн дарга Ариунтуул ажлаасаа хоцорсон хэлтсийнхээ 2 мэргэжилтэнг гарыг нь өргүүлж шийтгэсэн байна.

Тайлбар байхгүй. Өдгөө XXI зуунд сурагчийн гарыг өргүүлж ингэж шийтгэдэг дунд сургуулийн багш ч байхгүй болсон цаг. Ийм коммунист арга барилтай, доод албан тушаалтнууддаа дээрэнгүй ханддаг хандлага тэртээх 33 жилийн өмнө үгүй болсон гэж бодож байтал төрийн өмчит “Таван толгой төмөр зам” компанийн удирдлагын багт өнөөдөр ч байж байдаг юм байна.  Ийм хүний эрхийн болон төрийн албанд ажиллах ёс зүйн мэдлэг мэдрэмжгүй хүн ТТТЗ компанийн Хүний нөөцийн дарга хийж болох уу?

3. М.Гансэлэм хамаарал бүхий этгээдүүд, найз нөхөддөө энэ компанид үр бүтээлттэй ажиллаж ирсэн ажилтнуудаас хувь илүү цалин олгодог гэдгийг,  сайдынхаа нэрийг барьж мэргжлийн хүмүүсийг ажлаас нь чөлөөлж дураараа дургиж байгаа гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт та мэдэж байгаа юу? Түүнчлэн ТТТЗ компанийн гүйцэтгэх захирлаар шинээр томилогдсон Н.Будбаяр захирал эдгээр асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй биз ээ.

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 3 8 Буруу 1 Гайхмаар 6 Харамсалтай 3 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (7)
  • иргэн • 1 жил - 103.57.94.143 Хариулах
    бямбацогт сайд эдгээр мэрэгжлийн бус тавиулуудаа ав цан дээр шүү
  • Зочин • 1 жил - 202.126.89.179 Хариулах
    Анхбаяр нь ОХУ Санкт-петербургт төмөр замын сургуулийг инженерээр төгсөөд УБТЗ-д 10 гаруй жил ажилласан хүн байгаа шүү. Худлаа битгий сэвж бай.
  • Иргэн • 1 жил - 202.126.89.84 Хариулах
    Хэрвээ Монголчууд тэр үед,хүн төрөлхтний
  • Иргэн • 1 жил - 202.126.89.84 Хариулах
    Ямар азаар Оросууд,нөхөр Сталины улс төрийн бодлогод Монголын тусгаар байдал хамаараа бэ.
  • Иргэн • 1 жил - 202.126.89.84 Хариулах
    Оюуны хоцрогдол гэж нээрээ байдгийг,бид алхам тутамдаа харуулж чадаж байна шүү.
  • Иргэн • 1 жил - 202.126.89.84 Хариулах
    Монголчууд аа!!!
  • Иргэн • 1 жил - 139.5.219.27 Хариулах
    Тэр сайд гэх Бямбацогт нь бас өөдтэй амьтан биш гэх юм билээ. Таарсан таар шуудайнууд.Ингэж байхад улс орон маань яаж хөгжинө дөө. Хоосон хохимой толгойнууд эрх мэдэлд хүрэхээр яадагийг яруу тод харуулж байх шив дээ.