Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр хариуцна
"Боловсролын шинэ сэргэлт" арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ 2023 он хүртэл багш мэргэжлээр суралцах бүх оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь даана гэж мэдэгдлээ. Мөн багшийн мэргэжлээр дотоодын их сургуульд магистрт суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг төр хариуцахаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.
Уг бодлого хэрэгжсэнээр боловсролын салбар дахь багшийн хомсдолыг арилгах эхлэл болно гэж харж байгаа аж.