Ч.Хүрэлбаатарын "тавиул" гэгддэг С.Наранцогт ажилчдаа дарамталдаг гэв үү...
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын “тавиул” гэгддэг “Эрдэнэс Монгол” ТӨК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажилчдаа дарамталсан гэх маш ноцтой мэдээлэл “хөвөрч” байна.
Тухайн компанид ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан гэх нэгэн ажилтан “Эрдэнэс Монгол”-ын бүх ажилтны цахим хаяг руу илгээсэн С.Наранцогтын дарангуйлах өнгө, аяс бүхий захидлыг дэлгэжээ.
Ийм зүйл байж болох уу? Монгол төрийн албыг шинэчлэхийн тулд бид Ч.Хүрэлбаатар болон түүний “тавиул” С.Наранцогт мэтийн хүмүүсээс даруй салах хэрэгтэй. Тэгж гэмээнэ л жинхэнэ утгаар шударга ёсыг тогтоож чадна...
Sanuulga.mn
Тарийн компанид шургалсан тавиулууд гэртээ хариарай