Ч.Хүрэлбаатарт “үнэнчээ” илэрхийлээд Төрийн нарийн бичгийн дарга болжээ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн ойр дотнын найзууд, нутгийн дүү, “цүнх баригч” нараа Эдийн засгийн хөгжлийн яам, Чөлөөт бүсийн удирдлага, гадаадын хөрөнгө оруулалттай агентлагуудад томилж, ургийн мод үүсгэж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Ч.Хүрэлбаатар сайд оройн цагаар Хятадуудтай “архидаж” үүнийгээ төрийн ажил явуулж байна хэмээн сэтгүүлчийн асуултанд хариулалгүй мэлзсэн тухай бичлэг гарсан. Энэ үеэр түүний дэргэд байж, хятад бизнесмэнүүдтэй уулзсан өрөөний үүдийг сахиж, сэтгүүлчийг оруулахгүй хааж зогссон эрийг И.Батхүү гэх бөгөөд мань эр ийнхүү Ч.Хүрэлбаатар сайдад “үнэнчээ” харуулсны төлөө Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
Эх сурвалжийн хэлж байгаачлан төрийн албаны томилгоо мэдлэг чадвараар биш гагцхүү дарга сайд нарын төлөө ийнхүү галд ч орохоос буцахгүй үнэнч зүтгэл гэх зүйлээр үнэлэгддэг болсныг харж шогширч сууна.
Цаашдаа бид Ч.Хүрэлбаатарын хууль бус томилгооны талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
М.Баатар
Sanuulga.mn