20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн түгжрэлийг зохицуулахаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор наймдугаар сарын 28-ны өдрөөс 20 хоног замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Замын хөдөлгөөнд оролцох хуваарийг танилцуулбал,
Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, Есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгажээ.