Дарханы замыг есдүгээр сарын сүүлээр дуусгана
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Дарханы замын тавдугаар багц буюу дөрвөн урсгалтай замын суурь хучилт нь бүрэн дуусаж, өнгө хучилт явж байна. Найм орчим километрт өнгө хучилт хийгдсэн. Энэ зам нийтдээ 408 километрт өнгө хучилт хийгдэх ёстой. Мөн хоёр, дөрөвдүгээр багц дээр мөн өнгө хучилт эхэлсэн. Суурь хучилт сүүлийн 204 километрээс 32 километр дутуу байна. Энэхүү 32 километрийг ойрын үед хучиж дуусгавал Дархан-Улаанбаатар чиглэлийн дөрвөн урсгалтай, 408 км замын суурь хучилт дуусах юм. Эхэлсэн ажил дуусахад тун бага хугацаа үлдэж байна. Цаг агаарын саатал гарахгүй бол энэ 32 км замын суурь хучилт болон бусад ажлуудаа есдүгээр сарын сүүлчээр дуусгана. Нэмээд өнгө хучилтыг хийнэ" гэлээ.