“Хогийн савгүй” Улаанбаатар хогноосоо салах ч ДАШИЙН ШОГ
Нийслэлээ хоггүй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө хамтдаа гэж манайхан хашгирдаг, уриалдаг. Тийн байлгахын төлөөнөө ч хаа хаанаа хичээдэг, хичээж харагддаг, зарим нь хичээсэн дүр эсгэдэг.
Үер ус гэж хошуурсаар бид нүдэн дээр байгаа зарим нэг асуудлуудыг умартсан бололтой юм. Жишээ нь хотын хог, бохирдлын асуудлыг. Амьдралын шаардлагаар автобус, унаанд суухаар хэд, хэдэн буудлуудаар дайрав. Санаатай санаандгүй л хэрэг. Гэтэл нэг том дутагдал, но ажиглагдлаа.
Юун гэвээс автобусны буудлуудаар хогийн сав тун ховор харагдах юм. Өнөөх олны хөл тасардаггүй “Заазууран барилгын” урд ч тэр, оюутнуудын хөл хөдөлгөөн татардаггүй МУБИС-ийн тэнд ч мөн адил, Мөнгөн завьяа, МУИС гээд л аль ч буудал дээр өнгө ижил. Халууцахын эрхэнд авч залгилсан ундааныхаа лаазыг хааш нь хийхээ мэдэхгүй явсаар л гэртээ харив. Хаячихъя гэж харц гүйлгээд гүйлгээд тусыг эс олов. Над шиг ийм “зовлон амсаж” яваа хүмүүс ч олон л харагдана билээ. Хачин, тун чиг хоржоонтой.
Энэ жил нийслэлд жуулчид олон ирсэн. Тэр талаа бодолцоод буудал болгон дээр нэг нэг хогийн сав “зоочиход” яах вэ дээ. Дотоодынхон нь ч дүүрч ядаж гадныханд эерэг сэтгэгдэл төрүүлье л дээ. Нийслэлд төсөв хүрэлцэхгүй байна аа гээд л хотын мээр гомдоллоод байгаа. Тийн боловч арай хогийн савны асуудлаа шийдэж чадамгүйгээр хоосорчихоогүй л байлтай.
Саяхан даа. Нэр бүхий дүүргүүд хогондоо баригдаад байна, байрны доод талын хогийг ачихгүй удаад байна, энэ асуудал бүр гаарлаа гэхчлэнгийн гомдлууд иргэдээс ундраад л байсан. Хэрхэн шийдэгдсэн нь бүрхэг. Хэсэг тэгээд л “үерийн дуулианд цохигдоод” намжсан. Хамгийн гол нь энэ асуудал байгаагийн илрэл болсон.
Хаа хаанаа анхаарал хандуулах цаг ирсний л дохио шүү дээ. Мэдээж цэвэр, цэмцгэр хотыг бүтээхэд иргэдийн оролцоо, хандлага чухал. Гэхдээ хогийн савгүй хот хогноосоо сална гэдэг юу л бол. “Саваа бэлдээгүй хэрнээ сааль хүсэмжлэхтэй” л ижил дүр зураг өрнөөд байх шиг... Үүнийг манай нийслэлийн удирдлагууд ухаармаар. Үерийн хэргийг түр мартаад үгүй ээ ядаж өглөө болгон хардаг Сүхийн талбайдаа хэдэн хогийн сав байршуулчихмаар л...
Д.Сүрэн
Sanuulga.mn
Үнэн шүү. Би ч Улаанбаатар хот хогийн савны дутагдалтай гэдгийг анзаарсан.
Үнэн шүү. Би ч хогийн савны дудхгъ\\ъъ