Цэцэрлэгийн бүртгэлийг хааж, өнөөдрөөс хуваарилалтыг эхлүүллээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авсан. Бүртгэл өчигдрөөр дуусгавар болж, өнөөдрөөс хүсэлтийн дагуу хуваарилалтыг эхлүүлжээ.
Нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах нийт 116 мянган хүүхэд байна. Үүнээс 111 мянга нь цахимаар бүртгүүлсэн бол 4288 нь уламжлалт хэлбэрээр бүртгүүлжээ. Мөн 796 хүүхэд гэртээ харах, хилийн чанадад байгаа зэрэг шалтгаанаар цэцэрлэгт хамрагдаагүй байна.
2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд цэцэрлэгт орох хүүхдүүдийн хоёр дахь шатны бүртгэл явагдана.