Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

н.Мөнгөнхуяг: Шоргоолжны үүрийг хөндөж байж эргээд өөрсдөө бариулав даа

н.Мөнгөнхуяг: Шоргоолжны үүрийг хөндөж байж эргээд өөрсдөө бариулав даа

Манай сайт иргэдээс бидэнд ирүүлсэн мэдээллийн дагуу Богд уулын тусгай хамгаалалттай газар, Бумбатын аманд үйл ажиллагаа явуулж буй “Эбосорт сийдэм” компани дээр очиж, хэд хэдэн нийтлэл, сурвалжлага бэлтгэсэн билээ. Тухайн компани нь анх Бумбатын аманд түр отоглох цэг байгуулах зорилгоор газар эзэмшсэн ч түүнийгээ хууль бусаар ашиглаж, орон сууц, хаусны барилгуудыг барьж байж болзошгүй байгааг иргэд бидэнд мэдээлсэн.

Улмаар Sanuulga.mn сайтын сурвалжлах баг “Эбосорт сийдэм” компанийн барилгын талбайгаас сурвалжлага бэлтгэж, мөн холбогдох албаны хүмүүсээс тодруулга, мэдээлэл аван, эх сурвалжид тулгуурласан, олон талт, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьсон.

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмын дагуу “Эбосорт сийдэм” компанийн захирал н.Мөнгөнхуягтай ч мөн утсаар холбогдсон юм. Түүний яриаг хүргэе.

Түүний ярианаас хэд хэдэн но-той өнцөг цухалзсаныг дор онцолъё..

Нэгдүгээрт, компани байгуулж, албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлж, тамга, гэрчилгээ авсны дараа дараа БОАЖЯ-наас зөвшөөрөл гаргуулах эсэх асуудал яригдах ёстой. Гэтэл н.Мөнгөнхуяг захирал 45 хоногийн өмнөөс материалуудаа бэлдээд өгчихсөн байсан, улмаар бараг компани нь Улсын бүртгэлд бүртгэгдэхтэй зэрэгцээд л газар эзэмших зөвшөөрөл нь гарчихсан, “хувь тохиол” ухааны юм ярив. Ийм “үлгэр” хаа ч байхгүй.

Хоёрдугаарт, миний ард хэн ч байхгүй хэмээн “томорсон” атлаа мэдээлэл авах гэж холбогдсон сэтгүүлчийг илтэд дарамтлав. Артай хүн шиг аашлав. Надаар оролдвол сайнаа үзэхгүй гэх агуулгатай үгс шидэлсэн нь тун чиг хоржоонтой.

Гуравдугаарт, барилгын талбайн бодит нөхцөл байдлаас харахад тус барилга нь түр отоглох цэг юм уу, сувилалын зориулалттай барилга гэж огт дүгнэгдэхгүй, тухай бүрдээ автомашины зогсоол бүхий орон сууцны барилга болох нь тод анзаарагдана.

Энэ мэт эргэлзээтэй зүйлс олноос олон байсаар атал “Бид хууль зөрчөөгүй” гэж “Эбосорт сийдэм” компанийнхан “гүрийсээр”л… Гэвч тос, ус нь ялгарах цаг ирнэ. Бид ч цаашид энэ талын мэдээ мэдээллийг улам нягтлан, та бүхэнд хүргэх болно.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)