Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Д.Сумъяабазар: Нийслэлд баригдах 1642 барилгын зөвшөөрлийг цуцална

Д.Сумъяабазар: Нийслэлд баригдах 1642 барилгын зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Нийт 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлав

Улаанбаатар хотод газар авсан ч барилга байгууламж бариагүй 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан байна. Уг шийдвэр 2016 оноос өмнө газар олголтод хамаарах аж. Цуцлах архитектур төлөвлөлтийн даалгаврыг жагсаалтаар гаргаж баталсан байна. Харин газрын зөвшөөрөл нь хэвээр үлдэх юм.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Хот байгуулалтын тухай хуулийн дагуу 2016 оноос барилга байгууламжийн газрын 30 хувь нь ногоон байгууламж, 70 хувь нь барилгажих талбай байхаар болсон. Хүмүүс ХУД-ийн 26 дугаар хороог цементэн ой болсон гэж шүүмжлээд байгаа ч тэр барилгууд хууль зөрчөөгүй. Цаашид олгосон газрын 40 хувь нь барилгажих талбай, 30 хувь нь ногоон байгууламж, тохижилт, 15 хувь нь гудамж, зам талбай, 15 хувь нь авто машины зогсоол байдаг болгоно. Яг ийм стандарт ХУД-ийн 23 дугаар хороонд бий. Цаашид ХУД-ийн 27 дугаар хороонд энэхүү төлөвлөлтийг хэрэгжүүлнэ" гэлээ.

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)