Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Баянзүрхийн засаг Н.Баярмөнхийн “баавар” санаачилгыг сонжихуй...

Баянзүрхийн засаг Н.Баярмөнхийн “баавар” санаачилгыг сонжихуй...

Өнгөрөгч Баасан гарагт Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Үерийн дараах нөхцөл байдлыг тайлагнав. Үүн сацуу бас нэгэн “ангайлгасан” мэдэгдэл хийсэн нь олныг шуугиулж байна. Үерийн гамшигт өртсөн 313 өрхөд тус бүрт нь таван сая төгрөг, нийт 1,56 тэрбум төгрөг олгох саналыг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх гаргасан гэнэ. Сонсоход энэрэнгүйн агуулгатай л санаачилга.

Гэхдээ арай нухацтайгаар, шинжлэх ухаанч байдлаар хандаад, улс, орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн чадал, чадамжид тулгуурлан дүгнэлт хийвээс Н.Баярмөнх засгийн энэхүү санаачилга үнэнхүү том “тэнэглэл” мэт ухагдах. Учир мэдэх хүмүүс ч тийн шүүмжилж, эсэргүүцэж байна...

Хэрвээ энэ санал “албажвал” цаашид нийгэмд буруу жишиг, хандлага тогтоно. Нэг талаас байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн ч нөгөө талаас үер усны аман дээр зөвшөөрөлгүй буусан хэн бүхэн улсаасаа “гар харна”. Барьцана, халамжийн сэтгэлгээ утгаараа ноёлох үндэс бүрдэнэ. Эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс Н.Баярмөнхийн энэхүү санаачилгыг шийдвэр гаргах түвшний хүмүүс нь эргэн сайн цэгнүүштэй л...

Нөгөөтэйгүүр Н.Баярмөнхийн энэхүү үйлдлийг ирэх сонгуульд иргэдээс “оноо авах” гэсэн нууцхан пиар байж магадгүй гэж сэрдэх хэсэг ч нийгэмд байна. Тэрбээр дүүргийнхээ 313 өрхөд тусламж үзүүлсэн нэр зүүж, түүн сайшаал, алдраараа улс төрийн тавцнаа нэг шат ахиж, УИХ-ын гишүүн болох гэсэн далд хүслийг өвөртөлж байж ч мэдэх гэнэ. Үгүйсгэшгүй л өнцөг. 313 өрх гэдэг бол бага биш үлэмж масс. Тиймээс тийн хардах эрх ард түмэнд бий.    

Ямартай ч ийм нэг асуудлыг ээрч, хэлцсээр бид сүүлийн хэдэн өдрийг өнгөрөөж байна.

Н.Баярмөнх засгийн санаачилга “баавар нь баавар”. Гэхдээ бас “барьцтайхан бааварлавал” л зүгээр сэн дээ уг нь...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)