Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Таванбогд руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй” гэсэн БОАЖЯ-ны шийдвэр хэрэгжихгүй байна

“Таванбогд руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй” гэсэн БОАЖЯ-ны шийдвэр хэрэгжихгүй байна

Таванбогд уул руу тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар гаргасан БОАЖ-ын яамны шийдвэр хэрэгжихгүй байна.

Тодруулбал, Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан билээ.

Эл шийдвэр нь гадна, дотны аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчуулж, сүрлэг алтайн уулсын байгалийн гоо үзэмжийг онгон хэвээр нь авч хадгалан хойч үедээ өвлүүлэхэд чухал хэмээгдэж байв.

Гэвч бодит нөхцөл байдал дээр шийдвэр хэрэгжихгүй, том жижиг автомшинууд очсоор байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)