Гаалийн албан хаагчид үерт өртсөн иргэдэд нэг өдрийн цалингаа хандивлалаа
Нийслэл хотод орсон аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн айл өрх үерийн усанд автаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн үйл явдал боллоо. Тэдний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, Гаалийн ерөнхий газрын нийт ажилтан, албан хаагчид үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аяныг дэмжиж нэг өдрийн цалингаа хандивлаж Улсын Онцгой комисст хүргүүлэхээр болжээ.