Архангайн дарга нарын ээлжит "мурилт"
Жудо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Архангай нутгийн удирдлагууд болох Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарт хаяглан бухимдсан сэтгэлээ илэрхийлжээ.
Учир нь гэвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар МУГТ Ө.Дүүрэнбаярын амжилтыг мялааж, хоёр өрөө байраар шагнана хэмээн амласан боловч өдгөө хүртэл хэлсэндээ хүрээгүй гэнэ. 2018, 2021 онд Ө.Дүүрэнбаярт хоёр ч удаа батламж сэлт гардуулаад олны өмнө сүржин сүржин үг хэлж, “попорсон” ч тэр нь зүгээр л хоосон хийрхэл байсан бололтой юм.
Ж.Мөнхбаттай ч юу ярих вэ дээ. “Нүүрсчин” нэр зүүж, шалгуулна гэж албан тушаалаа өгчхөөд л сайхан зугаалж, ширэн нүүрлэж яваа хүн. МУГТ Э.Цэндбаатарт машин өгнө гэж амлаад “мурьсан” факт нь ч саяхных л шүү дээ.
Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тухайд бол ойрд тун чиг завгүй яваа гэнэ билээ. Ирэх сонгуулиар нутагтаа “хүч үзэх” гээд л ихээхэн чармайлт гаргаж, энд тэндхийн үйл ажиллагаанд “нэрээ шургуулаад л” идэвхийлж яваа гэх. Гэтэл төрийн өндөр албан тушаалд санаархаж яваа хүний бодит төрх нь ийм л...
Нутаг орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд дуурсгаж, үнэмлэхүй хөдөлмөр гаргасан тамирчныхаа амжилтыг мялаасан шиг мялааж, хэлсэн амандаа хүрч чадахгүй байгаа хүн түмний итгэлийг дааж, парламентад сууна гэдэг ч юу л бол. Хэрхэхийг цаг хугацаа л мэднэ. Тамирчныхаа гомдлыг ядаж тайлчихаад том мөрөөдөл мэтгээсэй билээ л...