Л.Чинбатын бичлэгийг нийтэлсэн иргэн болон хохирогчдыг яллагдагчаар татжээ
"Гацуурт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг Сэлэнгэ аймгийн прокурорын газар хянаж байгаа. Тэгвэл хэргийг шалгах явцад, нэмэлтээр дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
Тодруулах юм бол, Л.Чинбатын машинаар хүн дайрахаар хөөсөн гэх хэрэг болдог газар байлцсан:
- Нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн", “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан байна.
Цагааннуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Г-ийн хувьд Л.Чинбатад холбогдох бичлэгийг анх сошиал сүлжээнд тавьсан нэгэн юм. Түүнийг хохирогчдыг худал мэдүүлэг өгөхөөр ятгасан хэрэгт буруутгаж байгаа юм байна.
Sanuulga.mn