Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Сэлбэ орчмын 26 орон сууцны иргэдийг ундны цэвэр усаар хангах нөхцөл үүсч болзошгүй гэв

Сэлбэ орчмын 26 орон сууцны иргэдийг ундны цэвэр усаар хангах нөхцөл үүсч болзошгүй гэв

Ерөнхий сайд өнөөдөр Нийслэлийн үерт автсан газруудад очиж ажиллаж байна. Өнөөдөр өглөө Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрсэн нь одоогоор хамгийн хүндрэлтэй бүс болоод байгааг УОК-ын албан хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав.

Голын голдирлыг шахаж “S Outlets” дэлгүүрийн барилгыг барьсан нь далан сэтрэх нөхцөлийг үүсгэсэн аж. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын 300 гаруй албан хаагч энд ажиллаж байгаа юм.

Мөн үерийн хор уршгийг арилгах, даланг өргөтгөх, босгох, шороо тээвэрлэх зэрэг ажилд онцгой, цагдаа, зэвсэгт хүчний анги, инженерийн байгууламж хариуцсан байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, арав гаруй техниктэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Мөн энэ орчимд 26 орон сууц, 11 мянга орчим айл өрх байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд ундны цэвэр усаар хангаж, ихэнх байрны цахилгааныг хязгаарласан зэрэг нөхцөл байдлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ерөнхий сайдад танилцууллаа.

Эх сурвалж: Засгийн газрын пэйж хуудас

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)