Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

УБТЗ зорчигч тээврийн тарифаа 50 хувь нэмлээ

УБТЗ зорчигч тээврийн тарифаа 50 хувь нэмлээ

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг долдугаар сарын 1-нээс ачаа тээвэр болон бүх чиглэлийн зорчигчийн тарифаа 50 хувиар нэмэгдүүлсэн байна. Тодруулбал,

- Өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар

- Мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар

- Машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар

- Ноос, ноолуур арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар

- Орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар

- Барилгын материалыг тээвэрлэх тарифыг 39.5 хувиар

- Гэрийн хэрэглэх тээвэрлэх тарифыг 7.4 хувиар

- Чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар тус тус нэмжээ.

Харин орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар нэмсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)