Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр“-ийн ажилчдын орон сууцны хотхоны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна"

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр“-ийн ажилчдын орон сууцны хотхоны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна"

"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн ажилчдын орон сууцны хотхоны хоёрдугаар ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг тус ТӨХХК-ийн удирдлага гацааж байна гэв.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт дараах шаардлагыг хүргүүлжээ.

Нэгдүгээрт, "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэгт хариуцлага тооцох.

Хоёрдугаарт, II ээлжийн 287 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гэрээнд мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтэд заасны үнийн дүнгийн тохируулга /зураг төсөл болон тоо хэмжээний зөрүү/ хийж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлж, хэвийн үргэлжлүүлж ашиглалтад оруулах шийдвэр гаргах.

"Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс газрын тос үйлдвэрлэгч орон болж түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна. Бүс нутагт дахь улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх түүхэн бүтээн байгуулалт" гэсэн байр суурийг гүйцэтгэгч компаниуд илэрхийллээ.

 

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 129 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИАЛГААР ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА “МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ИЙН 2 ДУГААР ЭЭЛЖИЙН 287 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)