"Балмад авиртан" Л.Чинбатыг яллагдагчаар татах санал гаргажээ
Иргэн Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг ЦЕГ-аас прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, Гацуурт компанийн үүсгэн байгуулагч Л.Чинбат Сэлэнгэ аймагт иргэдийн машинаараа мөргөх гэж хөөж буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Тухайн үед ЦЕГ-аас шуурхай баг томилж, хойшлуулшгүй ажиллагааг явуулсан юм. Ийнхүү Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн Л.Чинбатад холбогдох үйлдлийг шалгаад яллагдагчаар татах саналыг тус аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.