Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Жилд 25 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, малчдын НДШ-ийг төлнө

Жилд 25 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, малчдын НДШ-ийг төлнө

УИХ-аар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлд тэтгэврийг хуримтлуулдаг, өвлөгддөг, НДШ-ээсээ иргэд ипотек болон нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломжтой болно гэдгийг салбарын сайд Х.Булгантуяа хэлж байгаа.

2025 он хүртэл хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж, 2044 он гэхэд Монгол Улс бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжихээр хуулийн төсөлд тусгасан. Тодруулбал, 2025 оноос иргэдийн төлж байгаа НДШ-ийн хоёр хувийг нэрийн дансанд нь мөнгөжүүлэх бөгөөд үүнийг иргэд ипотекийн зээл болон нийгмийн асуудалдаа зарцуулахаас гадна хэрвээ гэр бүлгийн хоёр хүний нэг нь нас барвал үлдсэнд нь энэ хуримтлалыг өвлүүлэх юм. Иргэдийн төлж байгаа НДШ-ийн хоёр хувийг мөнгөжүүлэхэд улсын төсвөөс 369 тэрбум шаардлагатай.

Түүнчлэн гэр бүлийн хоёр хүний нэг нь нас барвал үлдсэнд нь тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг нь олгоно. Тус зардалд 7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Мөн хуулийн өөрчлөлтөөр малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөхөөр тусгасан. Ингэснээр жилд 25 тэрбум төгрөгийг улсын төсвөөс малчдын НДШ-д төлөх юм. 88.9 мянган малчны НДШ-ийн 50 хувийг төлөх юм. Өнөөдрийн байдлаар нийт малчдын 25 хувь нь л НДШ төлдөг аж.

НД-ын багц хууль батлагдсанаар ирэх жил НДС-ийн зарлага 1.4 их наядаар нэмэгдэхээр байна гэдгийг албаныхан хэлж байгаа. Төсвийн ачаалал 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Хуулийг одоо батлах ч 2025 он хүртэл хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж, 2044 он гэхэд Монгол Улс бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжихээр хуулийн төсөлд тусгасан бөгөөд тэтгэвэр өвлөгддөг, мөнгөжүүлсэн 2 хувийг зарцуулах хууль 2045 оноос хэрэгжиж эхлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд иргэдэд маш их хүлээлт үүсгэхээр байна. Тэтгэвэр өвлөгдөх юм шиг, орон сууцны зээлд өгч болох, эрүүл мэнд нийгмийн асуудалдаа зарцуулж болох юм шиг ойлголт өгөөд иргэдийг төөрөгдүүлээд байна гэдгийг хэлж байсан юм.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • зочин • 1 жил - 202.21.123.56 Хариулах
    за болиочдээ малчид өөрсдөө төлнө биздээ.Сургууль цэцэрлэгээ бариач