Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ш.Бат-Оргил: Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр авчихаад одоо 20 мянгаар зарж байна

Ш.Бат-Оргил: Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр авчихаад одоо 20 мянгаар зарж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзлаа.

Галуут сумын Хайрхан багийн малчин Ш.Бат-Оргил: Энэ жил ноолуур үнэтэй байж малчид өрнөөсөө салж байна. Харин махны үнэ хямд байна. Махыг малчдын гараас намар кг-ыг нь 4500-5000 төгрөгөөр аваад одоо 20 мянгаар зарж байна. Малчин бид улирлын чанартай орлого олдог. Мал мах, түүхий эдийн үнийг өсгөх зохицуулалт хийх хэрэгтэй байна.

Малын түүхий эдийн үнэ өсвөл малчид заавал олон малтай байх шаардлагагүй. Цөөн тооны малаа өсгөөд бэлчээр нутгаа ч доройтуулахгүй мал аж ахуйгаа эрхэлж болмоор байна.

Шаргалжуут 8-р багийн малчин Р. Жаргалсайхан: Мал мах, түүхий эд маш хямд байна. Хонины нэхий 1000 төгрөг л хүрч байна. Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна.

May be an image of 6 people

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)