Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна

Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзлаа.

Баян-Овоо сумын 1-р багийн малчин Ё.Дамдинпүрэв: Малын түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Хонины өлөн 1000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болж, ямааны арьс бараг хог болж байна. Боловсруулдаг болчихвол үнэд хүрнэ.

Залуу малчдаа дэмжмээр байна. Манай багт миний насны 5 хүн л бий, бусад нь тэтгэврийнхэн. Залуус мал маллах сонирхолгүй болж гадагшаа явах тухай ярьж байна. Үүнд анхаармаар байна.

Баян-Овоо сумын 1-р багийн малчин Б.Бямбажав: Малчид орлогоороо орон сууцтай болъё гэхэд банкны шаардлага өндөр, зээл шийдэхдээ удаан байна.

Залуу малчдыг дэмжсэн, хөдөө амьдрах нөхцлийг нь бүрдүүлсэн бодлого хэрэгтэй байна.

Малчин бидэнтэй уулзаж, санал бодол сонсож байгаа Ерөнхий сайддаа баярлалаа. Дандаа болж бүтэхгүй зүйл яриад байж болохгүй. Энэ Засгийн газарт талархууштай олон зүйл байгаа.

May be an image of 3 people

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)