"Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сард болно
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн Их газрын чулуунд болдог уламжлалт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сарын 11-12-нд болно.
Тухайлбал, Дундговь аймаг “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам, “Адууны өв соёл”, “Сэтгэшгүй оддын чуулган” зэрэг дуу хуур, өв соёл, зан заншил, ёс уламжлал, газар нутгийн онцлогийг харуулсан аялал жуулчлалын цогц үйл ажиллагааг брэнд болгож буй.
Тиймээс энэ жил уламжлал болсон дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажээ. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг анх удаа 2019 онд говь нутгийн үзэсгэлэн бүрдсэн Их газрын чулууны уулнаа зохион байгуулж, 3000 морин хуурч, уртын дууч нэгэн дор чуулж, тус аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартан, дуучид ая дуугаа өргөн, өв соёлыг таниулсан. Энэхүү наадамд 10 гаруй мянган хүн цуглаж, говийн тэнгэр дор байгалийн үзэсгэлэн, урлагийн гайхамшгийг тольдсон ажээ.
Sanuulga.mn