"Нүүдэлчдийн дуу хоолой" наадам болно
Ирэх долоодугаар сарын 15-16-нд ОХУ-ын Буриадын Ацагат тосгонд “Нүүдэлчдийн дуу хоолой” наадам болох гэж байна.
Энэхүү наадам цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулагдаагүй юм.
Хамгийн сүүлд 2019 онд болохдоо наадам гурав хоног үргэлжилсэн. ОХУ, Гүрж, Монгол, Хятад, Энэтхэг, Казахстан, Өмнөд Солонгосын 30 хамтлаг уран бүтээлээ толилуулж, 10 мянган хүн үзсэн билээ.
Sanuulga.mn