Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Чинзориг: 45-60 насны хүн амын 12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

С.Чинзориг: 45-60 насны хүн амын 12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрт илрүүлэгт зориулж 2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ үзлэг, оношилгоонд зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 31 хувь буюу 1247271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эрэгтэйчүүд байна.45-60 насны хүн амын 12 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)