Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын баасан гаригийн ээлжит хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталлаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулахад 44 гишүүн дэмжиж 95.7 хувийн саналаар хууль батлагдлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх, бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай гэж үзсэн” гэв.

Хуульд оруулсан онцлох өөрчлөлт:

-Жагсаалтаар санал авах босгыг дөрвөн хувь болгосон. Өмнө нь гурван хувь байсан. Гэхдээ нийт сонгогчдын биш, санал өгсөн сонгогчдын дөрвөн хувь гэж заасан. Ингэхээр харьцангуй багасаж байна гэсэн үг.

-Наммаас нэр дэвшиж байгаа хүнд санал өгч болохоор хуулийн төслийг анх өргөн барьсан байсныг нам, эвсэлд санал өгье, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүст санал өгөх боломжгүй гэж үзсэн.

-Тойрогт нэр дэвшиж байгаа хүн 28 хувийн санал аваагүй бол дахин санал хураана гэсэн байсныг болиулж, хамгийн олон санал авсан нь ялна гэж өөрчилсөн.

-Намууд дөрвөн хувийн босго давсан ч тойрогт нэр дэвшилт 50-иас дээш хувь хийгдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 39 хүнийг тойрогт заавал нэр дэвшүүлнэ. Тэгж байж намууд дөрвөн хувийн босго давж, жагсаалтаар мандат авах боломжтой болно.

-Нэг хүйсийн төлөөлөл 30-аас доошгүй гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Өнгөрсөн баасан гаригт 40-өөс доошгүй болгосон байсан.

-Тойрогт нэр дэвшигчид нэгдсэн нэг сурталчилгааны самбартай байна.

-Ухуулагчдын тоог хоёр дахин багасгасан. Тодруулбал, 200 сонгогч тутам нэг ухуулагч байсныг 400 сонгогч болгон өөрчилсөн.

-Ухуулагчид цалингүй байх ёстой, гэхдээ урамшуулал өгч болно. Урамшуулал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй гэж багасгаж байгаа.

-Хэвлэх материалыг 50 хувь багасгасан. Өмнө нь нэр дэвшигч зургаан хэвлэлийн хуудас хэвлэмэл материал тараана гэж байсныг гурван хуудас болгосон. Тэгэхээр нийт гаргах материалыг нь 50 хувь бууруулж байгаа юм.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)